top of page
Лифт, урсдаг шат нийлүүлэлт, угсралт,
засвар үйлчилгээ, сургалт

HOSTING ELEVATOR MONGOLIA – ЧАНАР, ИТГЭЛ, ИРЭЭДҮЙ!
Services
White Structure
Hosting Elevator

HOSTING ELEVATOR ЛИФТНИЙ ОНЦЛОГ

Hosting Elevator – Дэлхийн Шилдэг 10-т багтдаг БНХАУ дахь цахилгаан шатны тэргүүлэх үйлдвэрлэгч

Дэлхийд 1,000,000+ цахилгаан шат болон урсдаг шат үйлдвэрлэж, ашиглалтад оруулсан.

Бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгүүдийг бие даан судалж, тогтмол хөгжүүлэлт хийж үйлдвэрлэдэг

Түүхий эд үйлдвэрлэл, сав баглаа боодол, тээвэрлэлт, угсралт засварын үйлчилгээ цөм нэг дороос авах боломжтой.

БНХАУ дахь цахилгаан шатны тэргүүлэх үйлдвэрлэгч

Hosting Elevator нь Хятад дахь тэргүүлэх цахилгаан шат үйлдвэрлэгч бөгөөд бидний гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт буй цахилгаан шат борлуулагч компанийн хэрэгцээнд зориулан захиалгат цахилгаан шатны үйлчилгээг үзүүлэхэд оршдог. Бид FUJITEC, SCHINDLER, HYUNDAI болон бусад алдартай брэндинг компаниудтай хамтран ажилладаг.

Дэлхийн түвшний үйлдвэрлэл

  • Hosting Elevator нь 1972 онд үүсгэн байгуулагдсан.

  • Бүх эд ангиа дотооддоо групп компани

  • Дэлхийн ТОП-10 цахилгаан шатны үйлдвэрийн нэг

  • 80 улс, 680 хотод салбар төлөөлөгчтэй

  • Жилд 10,000 лифт үйлдвэрлэх хүчин чадалтай

Чанартай материал, бат бөх хийц

  • 165.2 м өндөр туршилтын цамхаг – 12 м/с хурдтай туршилт

  • Ган хийцийн зузаан 20% илүү (1.2 мм) – Илүү бат бөх

  • Германы Schneider брэндийн цахилгаан эд анги – Найдвартай ажиллагаа

Дэвшилтэт технологи

  • NICE 3000+ удирдлагын систем – Хурдан, найдвартай ажиллагаа

  • IOT + AI хяналт – 24/7 онлайн хяналт, урьдчилан сэргийлэх систем

  • ARD нөөц тэжээл – Тог тасарсан үед зорчигчдыг аюулгүй буулгах систем

  • Царай таних, дууны команд, QR код удирдлага – Хамгийн сүүлийн үеийн технологи

Дэлхийн түвшний моторын үйлдвэрлэл

  • Германы Schindler, БНСУ-ын Hyundai, Японы Fujitec зэрэг дэлхийн брэндүүдэд 10,000 гаруй мотор нийлүүлсэн

  • Салбарын хамгийн чанартай мотор

  • Найдвартай ажиллагаатай, дуу чимээ багатай, эдэлгээ урт

Бидний давуу тал

Дээд зэргийн чанар ба найдвартай аюулгүй шийдэл

  • ISO9001, EN81:20 олон улсын стандартын дагуу үйлдвэрлэдэг

  • Олон улсын стандарт + шилдэг инженерүүдийн угсралт = Таны зорчигчдын аюулгүй байдлыг 100% хангана

 

Бүрэн суурилуулалт, засвар үйлчилгээ

  • 15 жилийн туршлагатай ур чадвартай инженерүүдийн чанартай угсралт

  • Угсралтыг дунджаар 7-14 хоногт гүйцэтгэнэ.

  • Борлуулалтын дараах засвар үйлчилгээ

 

Санхүүгийн хэмнэлт

  • Үйлдвэрийн үнээр шууд авах боломж – Завсрын зуучлалгүй, хямд үнэ

  • Эрчим хүчний ухаалаг систем – Цахилгааны хэрэглээг 30% хүртэл бууруулна

  • Засвар үйлчилгээний зардал бага – Найдвартай эд ангиудын ачаар эвдрэл хамгийн бага

 

Барилгын үнэ цэнийг өсгөнө

  • Хувийн захиалгаар: Өнгө, загвар, хэмжээг барилгын онцлогт тохируулан захиалах боломжтой.

  • Орчин үеийн ухаалаг удирдлагатай, эрчим хүчний хэмнэлттэй лифт

  • Тав тух, аюулгүй ажиллагаа – Байр, оффисын үнэ цэнийг нэмэгдүүлнэ

Hosting Elevator

Биднийг сонгох шалтгаан

  • Зардлаа хэмнэж, илүү үр ашигтай хөрөнгө оруулалт хийх боломж

  • Барилгын үнэ цэнийг өсгөж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шийдэл бий болгоно

  • Аюулгүй байдал өндөртэй, найдвартай ажиллагаатай

  • Эрчим хүч бага зарцуулснаар цахилгааны зардлыг бууруулна

  • Баталгаат засвар үйлчилгээ, урьдчилан сэргийлэх хяналт

Бидний үйлчилгээг сонгох шалтгаан

  • Цахилгаан шатны аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ

  • Зорчигчдын хүлээх хугацааг багасгаж, цаг хэмнэнэ

  • Цахилгаан шатны ажиллагааны зардлыг бууруулна

  • Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг сунгана

  • Тоног төхөөрөмж нь орон нутгийн, улсын аюулгүй байдлын стандартад нийцэж байгаа эсэхийг бид баталгаажуулдаг

IMG_1372.JPG

Бидний хэрэгжүүлсэн төслүүд

Монгол улсад хэрэгжүүлсэн төслүүд

  • 2011 оноос хойш МУ-д 302+ лифт нийлүүлэлт, суурилуулалт,
    засвар үйлчилгээ

  • Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ – 3 тонны ачааны цахилгаан шат

  • Төрийн банкны төв байр – Орчин үеийн ухаалаг цахилгаан шат

  • ХӨСҮТ, Төмөр замын эмнэлэг, 2-р эмнэлэг, АШУҮИС– Эрүүл мэндийн зориулалттай тусгай цахилгаан шат

  • Астра Бьюлдинг, Астра Плаза – Оффис болон худалдааны төвийн өндөр хурдны цахилгаан шат

  • Хоймор хотхоны цахилгаан шат

  • Хүний хөгжлийн ордоны цахилгаан шат

  • Байгаль зочид буудлын цахилгаан шат

  • Хэрлэн Плазагийн гоёлын шилэн цахилгаан шат

  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны цахилгаан шат

  • Шинжлэх ухаан технологийн их сургуулийн цахилгаан шат

Олон улсын төслүүд

  • Венесуэлийн Holiday Inn зочид буудлын цахилгаан шат

  • Кубын Jagua зочид буудлын цахилгаан шат

  • Индонезийн Ibis Style цахилгаан шат, урсдаг шат

  • Мексик 4 м/с өндөр хурдны үйлчилгээний төвийн цахилгаан шат

Хамтран ажилласан байгууллагууд

Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator
Hosting Elevator

Цахилгаан шатыг шинэчлэх гэж юу вэ?

Ерөнхийдөө цахилгаан шатны ашиглалтын хугацаа ердөө 20-30 жил байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам цахилгаан шат хуучирч эхэлдэг. Эд ангиуд нь хуучирч, систем нь хоцрогдож, засвар үйлчилгээний зардал нэмэгддэг. Ийм үед цахилгаан шатыг шинэчлэх, эд ангиудыг солих, бүрэлдэхүүн хэсгүүдийг шинэчлэх шаардлагатай болдог. Энэ нь цахилгаан шатны аюулгүй байдал, үнэ цэнийг дээшлүүлэхэд тусалдаг.

Яагаад цахилгаан шатаа шинэчлэх ёстой вэ?

20 гаруй жил (эсвэл түүнээс ч эрт) ашигласан цахилгаан шатууд аюулгүй байдлын асуудалтай болж эхэлдэг. Зарим цахилгаан шатууд орчин үеийн аюулгүй байдлын төхөөрөмжөөр тоноглогдоогүйн улмаас аюулгүй байдлын өндөр эрсдэл үүсгэдэг. Цахилгаан шат байнга засвар үйлчилгээ шаарддаг болж, зорчигчид тав тухгүй мэдрэмж төрүүлэх эсвэл шинэчлэгдсэн аюулгүй байдлын дүрэм, стандартад хүрэхгүй байх зэрэг асуудлаас үүдэн шинэчлэх шаардлагатай болдог.

Засвар үйлчилгээний зардлын асуудал

20 жилийн өмнөх техникийн нөхцөл хязгаарлагдмал байсан тул тухайн үеийн ашиглалтад орсон ихэнх цахилгаан шатууд эрчим хүчний өндөр зарцуулалттай ажилладаг хөтөч бүхий үндсэн системийг ашигладаг байсан. Хуучин цахилгаан шатууд инвертергүй хурд тохируулах төхөөрөмжөөр ажилладаг тул эрчим хүчний зарцуулалт маш өндөр байдаг. Мөн хуучирсан цахилгаан шатууд байнга засвар үйлчилгээ шаарддаг болж үүнийгээ дагаад зардал ч нэмэгдэх төлөвтэй байдаг.

Ашигтай ажиллагааны асуудал

Эд ангиуд хуучирснаас болж цахилгаан шатны ажиллагааны үр ашиг буурч, зорчигчдын хүлээх хугацаа урт болдог.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн асуудал

Цахилгаан шат байнга доголдолтой байх нь хэрэглэгчдийн, оршин суугчдын сэтгэл ханамжийг бууруулдаг. Ялангуяа ахмад настай зорчигчдын хувьд энэ асуудал илүү хүндрэлтэй байдаг. Элэгдэлд орсон цахилгаан шат нь таны барилгын үнэ цэнд сөргөөр нөлөөлж болзошгүй.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

1

Яагаад Hosting Elevator-г сонгох ёстой вэ?

- Дэлхийн түвшний чанар + Монгол дахь үйлдвэрийн үнээр нийлүүлэлт = Өндөр чанартай, хэмнэлттэй сонголт!
- Борлуулалтын дараах баталгаат засвар үйлчилгээ
- Таны барилгад төгс тохирох загвар, шийдэл

2

Борлуулалтын дараах засвар үйлчилгээ бий юу?

Тийм, манай инженерүүд тусламж үзүүлэхэд үргэлж бэлэн байдаг.

3

Цахилгаан шатны суурилуулалт хэр хугацаанд хийгдэх вэ?

Барилгын онцлогоос шалтгаалан дунджаар 7-14 хоногийн дотор суурилуулалт хийгдэнэ.

4

Цахилгаан шатны ган татлага тасрах уу?

Цахилгаан шатыг үйлдвэрлэхдээ ачааллаас хамааран зөвхөн ган татлаганы тохиргоог төлөвлөөд зогсохгүй, таталтын хэмжээг ч тооцож үздэг. Үүний үр дүнд ган татлаганы суналтын бат бэх байдал нь цахилгаан шатны жингээс хамаагүй их байх бөгөөд аюулгүй байдлын коэффициент нь 12-оос дээш байдаг. Ихэнхдээ дөрөв ба түүнээс дээш ган татлагаар тоноглогдсон байдаг тул бүх татлага нэгэн зэрэг тасрах үзэгдэл тохиолддоггүй.

5

Цахилгаан шат ажиллаж байх үед гэнэт цахилгаан тасалдвал аюултай юу?

Хэрэв цахилгаан шат ажиллаж байх үед цахилгаан тасалдал автоматаар зогсох бөгөөд энэ нь мэдээж аюулгүй юм. Учир нь цахилгаан шатууд цахилгаан болон механик аюулгүй байдлын төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг ба цахилгаан тасалдсан үед хамгийн ойр давхарт хүнээ буулгах UPS тог баригчтай ARD /AUTO RESCUE DEVICE/ аврах төхөөрөмжтэй:

6

Цахилгаан шатны хаалга хаагдах үед дунд нь ямар нэг саад байвал аюултай юу?

Цахилгаан шатны хаалга хаагдах явцад хүн эсвэл ямар нэг саад байхад хаагдахгүй байх, зорчигчийн гар хөл хавчихаас хамгаалсан гэрлэн мэдрэгчтэй байдаг. Хэрэв хаалга хүн эсвэл ямар нэг зүйлд хүрвэл энэ мэдрэгч ажиллаж, цахилгаан шатны хаалга хаагдахгүйгээр дахин нээгдэж, дараа нь аажмаар хаагдахаар тохируулагдсан байдаг.

Үүнээс гадна, хаалганы хаагдах хүч тодорхой стандартад нийцсэн байх шаардлагатай ба энэ нь хүнд ямар нэгэн гэмтэл учруулахгүй байхаар зохицуулсан байдаг. Цахилгаан шатны хаалга нь хүний аюулгүй байдлыг хангахын тулд олон төрлийн аюулгүй байдлын механизмуудаар тоноглогдсон байдаг.

bottom of page